Posts

Showing posts from 2019

Өвөл чи айлчлан ирэв үү?

Image
Гэлтэй ойрын зарим өдрүүдэд өдөр, шөнийг нь ялгахааргүй их хүйтэн байгаад байх чинь. Өчигдөр харин шинэ цас ороод, тэр үеэр дажгүй хөөрхөн дулаавтар байлаа. Хайрттайгаа уул гарав. Уг нь ууланд гараад кофе уух төлөвлөгөөтэй байсан юм. Яахав тэгээд кофегоо мартаад гарахдаа дэлгүүрээс сүү авсан юм. Хярам чанаж уулаа. Хүйтэнд халуун юм уух чинь яасан ч сайхан юм, өчигдөр л мэдэрлээ. Бас анх удаагаа газан плетка ажиллуулж үзлээ. Ууланд гарахаас өмнө нэг санаа зовоож байсан зүйл л дээ, эхэндээ яаж асаахаа мэдэхгүй будилж байгаад овоо нэг учрыг нь оллоо. Өчигдөр шинэ цас нэлээн удаан орсон болохоор дулаан байх хугацаа нь их байсан, бас цас орох тусам ширхэг нь том, хөвсгөр болж байсан. Цасан хүн хийлцлээ. Бид хоёрын хийсэн цасан хүн их хөөрхөн болсон. Бүр орхиод явахаасаа хүртэл харамсаад байсан шүү.

BTB - Чамайг Хүлээнэ

Image
Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна Чиний хайр намайг улам дуудах юм Чин зүрхний минь үгийг чи сонсооч Чамайг хүлээн сууна, хайрт минь Тэнгэрийн оддыг ширтэн суугаад нэмэр болсонгүй ээ Тэнгисийн эрэгт шөнөжин уйлаад чи минь ирсэнгүй ээ Тэвэр дүүрэн цэцэг барьсаар чамдаа би очлоо Тэгтэл чи минь урдаас инээж намайг хайрласан Халуухан зүрхийг булиглуулсан хонгор охин минь Ариухан хайрыг надад амсуулж, харцаа нуугаагүй ээ Харууслын гуниг надад ирэхийг би чинь мэдсэнгүй ээ Хосолсон хайр нь биднийг ивээж чамтай учруулсан Чамайгаа би чинь хүлээн дурсан сууна Чамайг ирэх болов уу гэж би хүлээнэ, чамайг хүлээн сууна Чиний хайр намайг улам дуудах юм Чин зүрхний минь үгийг чи сонсооч Чамайг хүлээн сууна, хайрт минь

Зүрх татсан хайр

Image
Би их уярамтгай хүн болоод ч тэр үү, анх энэ хамтлагийн Зүүдний дагиныг сонсоод их л эморч, хааяа бүр нулимс унагадаг байж билээ. Одоо ч гэсэн сонсоход үнэхээр гоё дуулсан, клипжүүлсэн байдаг юм. Миний хайртай, дуртай хамтлаг Top Line 4 дэх уран бүтээлээ гаргажээ. Эхний 2 дууг нь бол гаргаахгүй мэддэг юм. Гуравдахыг нь өнөөдөр л олж мэдлээ, аль 5 дугаар сард цацагдсан байж. Уг нь их л Ютүб орж гардаг хүн яагаад анзаараагүй юм бол оо гээд л гайхаж байлаа. 4 дэх бүтээл нь 7 хоногийн өмнө гарсан байна. Ёо, өнөөдөржингөө шахуу л давтан давтан сонслоо. Бас л гоё юмаа, дуу нь тасархай, клип нь тасархай, хувцаслалт, дүр хувиргалт нтр мэргэжлийн түвшинд юм шиг л санагдсан. Миний хувьд яахав, ажиллаад л, амьдраад л, хайрлаад л гэдэг шиг явж байна дөө. Сүүлийн нэг, хоёр өдрийг эс тооцвол хайртай бүсгүйтэйгээ дажгүй сайхан харилцаатай байсаар байгаа. Сүртэй ч асуудал биш дээ, бие биедээ туньсан маркийн л юм байгаа юм. Хэд хоногоос эргээд сайндах байхөө. Би түүндээ маш их хайртай. Бас тэрээр у...

Үе солигдож байна

Image
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг эмээ маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ээж маань уйлагнаад л залгасан. Үйл явдлын өмнөхөн ах хүү зугаалсан шигээ, тэрүүхэн тэндээ аз жаргал цацруулаад явж байв. Ингээд бодохоор хорвоо ертөнцөд нэг нь уйлж байхад нөгөө нь инээж байдаг гэсэн үг санаанд бууж байна. Ажил явдал тогтсон ёс заншлын дагуу, богино хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд анх удаа л ийм үйл ажиллагаанд оролцсон болохоор сонин, ер бусын мэдрэмж авснаас гадна танин мэдэхүйн талаасаа шинэлэг гэмээр үйл явдал байв. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь "Үе солигдож байна даа" юм. Ерөнхийд нь хэлбэл, аав, ээж маань энэ цаг үеэс өвөө, эмээгийн үе буюу ахмад, хөгшин хүмүүсийн ангилалд орчихож байгаа юм. Уг нь тэднийгээ дунд эргэм насанд нь хэвээр байлгаад баймаар байдаг 😓 Үүнийг дагаад би болон миний үеийн бусад нөхдүүд аав, ээжийн залуу байх үетэй зэрэгцээд ирж байгаа юм. Одоо би 27 настай гэвэл манай аав, ээж эмээгийн өдий насан дээр ирэх хүртэл ойролцоогоор 27 ж...

❤️ Яасан ч сайхан юм ❤️

Image
Заа байз, би бээр өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногийн тав дахь өдрөөс хойш амьдралдаа өмнө мэдэрч байгаагүй тийм нэг гоё, сайхан мэдрэмжүүдийг авсаар өнөөдрийг хүргэв. Яасан ч сайхан юм, яасан ч хөөрхөн юм бэ дээ чи минь. Бид хоёр нэг өдөр өнжөөд уулзах бүртээ аль болох өөр өөр зүйл хийхийг хүссэн. Тэдгээрээс дурдвал, уулзалт маань түүний байрны гадаа, цэцэрлэгт хүрээлэнд, зоогийн газарт, кино театрт, ууланд гээд л үргэлжилсэн, ёстой хөөрхөн. Өөр юу гэж бичихээ бодоод нэг л олдоггүй, ямар ирээдүйн талаар бичилтэй нь биш, мэдэхгүй юм. Ямартай ч чамтай хамт байгаад л, хамт байхдаа ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу эсвэл тус бүрийнхээ ажлыг хийдэг ч юм уу мэдэхгүй ээ, цуг байвал л зүгээр юм шиг санагдаад байхын.

Хүүхдийн баярын бэлэг

Image
Албан ёсоор Эх үрсийн хэмээх баярын өдөр ойртож байсан учраас түүнээс өгсөн бэлгийг би өөрийн хүслээр үүнд хамаатуулсан юм. Тэрбээр хэд хоног урагшаа аялаад ирэхдээ ийм хөөрхөн бэлэгтэй, бас захидалтай ирсэн байна. Яасан ч хөөрхөн юм, яасан ч гоё юм, захидлыг нь нээн уншихдаа би бүр баярлаад гэх үү, хайр хүрээд гэх үү нулимс дуслуулсан байдын, яадаг юм, баярын нулимсыг өөрөөсөө харамлаад яах билээ. Намайг гэх сэтгэлтэй ийм хөөрхөн хүүхэд байгааг мэдэх нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлэх юм даа. Баярлалаа :) Огторгуйдаа илгээсэн байсан нэг видеог хавсаргав:  https://photos.app.goo.gl/WgzaKJg6SAHWWuzF8

20190518

Image
Чинийхээ инээмсэглэсэн, аз жаргалтай байх төрхийг харах хамгийн гоё. Энэ нь надад сэтгэл хангалуун байдал, юунд ч санаа зовохгүй, тайван байх тайвшрал, нөгөө талаас чиний сэтгэлийг ирээдүйд энэ хэвээр нь хадгалж чадах болов уу гэсэн санаа зовнилыг дагуулдаг. Ирээдүйг таамаглах хэцүү ч гэсэн чамаасаа хэзээ ч салахгүй, миний сэтгэл хувирахгүй гэдгийг л би мэдэж байна.

20190501

Image
Ай хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу? Хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж байсныхаа төлөө сүүлд нь доромжлуулчихдаг наасан, хаха, гоё оо гоё. Ийм зүйл болохыг хэн нэгэн нь мэдээд, хүлээж байсан юм уу гэмээр, өдийг хүртэл босголцсон харилцаа минь яасан ч хурдан нурдаг юм бэ дээ. Ингээд бодохоор би түүнийг мэддэггүй байж, тэр ч намайг мэддэггүй байж. Бодохоор л бачимдаад, уур хүрээд байх юм, бас гомдох сэтгэл төрж байна, бас харамсаж байна. Ойлгомжгүй зүйл байгаа бол эзнээс нь үнэнийг бүр тултал асуух хэрэгтэй шүү дээ, гэтэл тэгэхгүй, нэг тал нь өөрийнхөө бодол, төсөөлөлд итгээд шийдвэр гаргах... Арай ч дээ л гэж бодсон доо. Бас энэ харилцаа минь дэндүү хайран. Хадан дунд хавчуулагдсан халиуны зулзага гэдэг шиг одоо би уйлах уу, инээх үү бүр мэдэхээ байчихлаа. Огторгуй минь дээ, чи намайг нэг л буруугаар ойлгоод байх шиг, тэгэх суурь нөхцлийг нь би өөрөө тавьж өгсөн нь миний буруу л даа, гэхдээ л...

Westlife минь дээ

Image
Заримдаа цаг хугацаа, хүний амьдрал аа гээд гайхөөд л бодоод, эргэцүүлээд баймаар үе ирэх юм, тэднээс зарим нь таатай, зарим нь таагүй мэдрэмж төрүүлдэг. Ах нь 2000 оны дундаас энэ хамтлагийг мэддэг болсон байдын, за тэгээд харьцангуй моодноос гарч байх үеэс нь мэддэг болсон гэсэн үг, сая харсан хамтлаг албан ёсоор 2012 онд тарсан байдаг аж, түүнийг мэдээд л тухайн үед чухам л гуниглаж байж билээ, одоо тэгсэн манай нөхдүүд өнгөрсөн оноос эргэж нэгдээд европоор, зарим азийн орнуудаар аялан тоглолт хийгээд л, шинэ уран бүтээл хийгээд л явж байдаг, үгүй мөн сонин юмаа, гэвч тэгээд Долгион тэр үеийнхээрээ яг ч байхаа больж, учир нь тус хамтлагийн шинэ гэх уран бүтээлүүдийг яагаад ч юм сонирхохоо байжээ, ер нь дуу хөгжмийг тэр бүр сонирхож сонсохоо байж дээ, хуучны дуунуудаа л ээлжилж сонсоод байна, энэ нь тэгээд насных уу юуных юм мэдэхгүй, ямартай ч тэгээд хүн дэргэдэх эрдэнээ анзаардаггүй гэдэг шиг, дуртай байсан хамтлаг нь эргэж нэгдээд, эргэн сэргэж байхад юу ч болоогүй юм шиг сууж...

20190328

Image
Чи минь мундаг шүү, чамаараа би дотроо нууцхан бахархдаг, энэ бүхэн бүтдэг бол чи минь надад ирэх, ирсэн хамгийн үнэтэй бэлэг болох байх гэж бодож байна. Миний зүрх сэтгэл зөвхөн чиний төлөө, чинийхээ итгэл, хайрыг алдахгүйн төлөө хичээж амьдармаар байна. Амьдармаар байна гээд хэлээд болчихдог зүйл биш, надаас илүү хичээл зүтгэл, хариуцлага шаардагдах учраас бас хамаагүй амны зоргоор хэлээд баймааргүй, гэхдээ л би чамдаа хайртай учраас хэлэхийг хүсч байна. Чи минь наддаа хамгийн хөөрхөн нь, хамгийн үзэсгэлэнтэй нь, хамгийн ухаалаг нь шүү. О-гаа санаж бичив.

Сайхан ч юм дөө

Image
Юмны бага нь амттай гэхээр жаахан өлмөн зэлмүүн хүний үг шиг сонсогдоод байдын, гэхдээ цаад утгыг нь ойлгож байгаа байх, аз жаргал эсвэл хайр гэх мэт зүйлс минут секунд бүрт үргэлжлээд байхгүй, хааяа тасалдана, эргээд үргэлжилнэ буюу жаргал зовлон ээлжилдэг гэх маркаар явдаг учраас хааяа хааяахан ирэх том ч бай жижиг ч бай эерэг талын зүйл, жишээ нь аз жаргалыг тухай бүрт нь олж мэдэрдэг байх нь чухал юм шиг байгаан. Сая л гэхэд би их гоё юм сонслоо. Би хэн нэгний сэтгэлд үлдээд, тэгээд санагдаад байна гэнээ. Хэн хүнээс ийм үг сонсоод байх нь ховор шүү дээ, надад л лав ховор. Намайг миний ээж л хамгийн их санадаг байх, өөр хүн байдаг байж болох ч хэн байх нь миний сонирхлыг нээх татахгүй байна. Гэхдээ л ээжээс өөр хүнд санагдаад байна гэдэг, би түүнд таалагдсан, эерэг сэтгэгдэл төрүүлсний илрэл болов уу, хамгийн гол нь сонсохыг хүссэн хүнээсээ энэ үгийг сонсож байгаа учраас намайг яг одоо ямар их аз жаргалтай байгааг уншигч та гадарлаж байгаа байлгүй дээ. Баярлаад уйлмаар ч юм шиг с...

Claude Kelly - Forever (Орчуулга)

Image
Дээрх дууг хаанаас, хэрхэн олсон бэ гэхээр урт хугацааны турш холоос харилцаж ирсэн хосууд анх удаа уулзаж байгаа тухай бичлэгүүд YouTube дээр байсныг би бээр тээр нэг өдөр бас л анх удаа олж үзсэн байдаг юм. Сонирхолтой нь тэдгээр бичлэг бүрийн хойно энэ дуу явж байсан нь миний анхаарлыг татсан ба сонсоод үзэхэд хөөрхөн, гэгээлэг аялгуутай байв. Ингээд үгийг нь доор орчуулах гэж оролдов. Чамайг явах өдрийг хүртэл би гэдэг хүн ганцаардал гэж юу болохыг, энэ нь ямар гунигтай мэдрэмж төрүүлдэг болохыг мэдсэнгүй ээ. Толины өмнө зогсоод, бидний гайхалтай хайр дурлалын талаар эргэцүүлэн бодоход, чи бид хоёр үргэлж хамт байх учиртай байсан мэт мэдрэгдэнэ. Нэгэнт чи явснаас хойш, цаг хугацаа хэн хэнийг маань хүлээхгүйгээс хойш, чи надад хэлэх гэснээ хэлж, би ч гэсэн чамд, "чи бол миний цорын ганц, надтай хамгийн ойрхон учирсан сахиусан тэнгэр бол зөвхөн чи, гэхдээ зүгээр ээ, би чамайг хэзээ ч мартахгүй" гэхсэн. Хэдий чи миний дэргэд байхгүй ч нүдээ аниад л чамайг би мэдэрн...

Чи минь минийх байгаасай

Image
Манай Болдоо ахын нэг гоё дуу байдаг билээ. Дахилт нь: "Чи минийх байгаасай, чимээгүй хүрээд ирээсэй, Зүүдэндээ харсан хайр минь өглөө нь үнэн байгаасай, намайг хайрлаасай" гээд л үргэлжилнэ. Нээрэн л чамайгаа бодсон чинь минийх л байгаасай гэж дотроо хүсэх юм. Бүх зүрх сэтгэл, үлдсэн амьдрал, байгаа бүхнээ зөвхөн чамд зориулж, чиний төлөө амьдрах юмсан даа.

Can't Help Falling In Love (Орчуулга)

Image
Хүмүүс хэлэхдээ, хайр дурлалд яарах нь дэмий хэрэг гэдэг ч чамруу татагдах сэтгэлээ би нууж чадахгүй нь Чиний дэргэд байгаад, чамруу татагдах сэтгэлээ би өөрөө татаж дийлэхгүй байгаа нь миний алдаа юу? Далайруу цутгах голын урсгал лугаа хонгор минь би чамд татагдана Чамруу татагдах сэтгэлийг минь бодоод чи миний гараас атгаач, намайг өөртөө аваач Далайруу цутгах голын урсгал лугаа хонгор минь би чамд татагдаж байна

Startup Academy 1.0 арга хэмжээнд оролцсон нь

Image
Дээр арга хэмжээ гээд жаахан зохимжгүй байдлаар нэрлэчих шиг боллоо, уг нь боловсролын чанартай мэдлэг олгох сургалт, хөтөлбөр юм байгаан. Гэхдээ манайхан сүүлийн үед энэ бүхнийг Event гэдэг үгээр төлөөлүүлдэг болсон юм шиг. Сургалтанд сууснаар гарааны бизнес эхлүүлэх гэж буй хүн хэрхэн хөдлөх ёстой вэ, хэрхэн бодож сэтгэвэл эрсдэл талаасаа аюулгүй байх вэ, бизнес загвараа хэрхэн тодорхойлж, боловсруулах вэ, багаар хэрхэн ажиллах болон бизнес санаагаа хэрхэн бусдад тайлбарлаж ойлгуулах, цаашлаад хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ гэдэг асуултуудад хариу тайлбар авах ажээ. Би ч гэсэн хариуг нь авах гээд л, бас тэгээд шинэ орчинд орох, шинэ танилуудтай болчих санаатай энэ гуравдугаар сарын элсэлтэд бүртгүүлэв. За удирдах багш нь Пүүжээ, тэгээд бас Око #гэсэн. Око Ди өөрөө оролцох эсэх нь эргэлзээтэй, цаадах чинь 2 сард 1 удаа монголд ирдэг гэж өөрөө хэлсэн байдаг. Яагаад ийнхүү Око болон Пүүжээ нарыг энд онцлоод байна гэхээр энэ хоёр хүн чинь (мэдээж хажууд нь, ард нь цөөнгүй хүм...

Миний дуртай орос үндэстэн

Image
Бүхэл бүтэн үндэстэн, ард түмний тухай товч бичих гэсэн юм. Энэ бичвэр зөвхөн миний өөрийн бодол, сэтгэгдэл дээр л тулгуурлагдсан болно. Ардчилалд живж байсан оросыг Путин хэмээх нөхөр эргээгээд авторитар дэглэм дор оруулсан нь олон хүний дургүйг хүргэсэн харагддаг. Тэрхүү үзэгдлийг сайн, муу олон талаас нь тайлбарлана гэвэл энд мааш олон ярвигтай асуудал хөндөгдөж таарна, миний лав толгой эргэж гүйцэх байх. Ямартай ч өнөөгийн орос орон, оросын ард түмэн дэлхий дахинд, бүх хүмүүст биш юм гэхэд, олонхид нь ямар имижтэй байдаг билээ? Хаха, яг одоо би энэ дууг сонсоод, толгой дохиж байна. Артист нь клипэн дээрээ 90-ээд оны орос стилээр хувцаслажээ. Үүнийг үзээд "Ээ дээ, энэ оросууд уу?" гэсэн бодол шууд орж ирж байгаа юм чинь. Водка, түүний дагавар болсон хиам, огурцы, хар талх, гахайн өөхөнд дуртай согтуу нөхдүүд, тэдний хэнэггүй, бүдүүлэг зан араншин, материалист хандлага, боломжит бүхнийг тус бүр өөрсдийн тааллаар байлгах гэсэн далд хүсэл эрмэлзэл болон америкчу...

Enkh-Erdene - Wake Up With You (Орчуулга)

Image
Дээрх дууны үгийг орчуулах гэж оролдлоо. Ямартай ч надад маш их таалагдсан байдаг юм. Бас энэ үеэр О-гоо л бодоод байлаа [shar jurh] Бадаг 1: Алдарын гудамжинд эсхүл хүндэтгэлийн танхимд нэрээ мөнхлөх хэрэг байна уу, үүний оронд өвдөг сөгдөн чамаас гуйя, миний нэрийг сэтгэлдээ үлдээгээч Намайг баясгах элдэв ший жүжиг, орд харш хэрэггүй ээ, учир нь чи бид хоёр жаргах нарны туяанд цаг хугацаа удаашран буйг ажин сууна Дахилт: Энэ оройг хамтдаа мөрөөдлөөрөө дүүргэе Намайг чамтай хамт байхыг минь зөвшөөрөөч Би чиний гарыг атгаад, өглөө бүр чамтай хамт сэрмээр байна Сэрүүлгийн дуунаар сэрэх хэрэггүй, хөшиг нээх гэж яарах хэрэггүйгээр би чиний гарыг атгаад, өглөө бүр чамтай хамт сэрмээр байна Бадаг 2: Надад хуйлран дагах шүтрэн бишрэгч, дуу дуулах микрофон, тойрон хүрээлэгчид, хар феррари, 4 машины гараж хэрэггүй ээ Дахилт: Энэ оройг хамтдаа мөрөөдлөөрөө дүүргэе Намайг чамтай хамт байхыг минь зөвшөөрөөч Би чиний гарыг атгаад, өглөө бүр чамтай хамт сэрмээр байна Сэ...

Миний цорын ганц

Image
Чи бол миний Үзэсгэлэн гоо, Чи бол миний Аз жаргал, Чи бол миний Цорын ганц. Би чамайг энэ хэвээр байлгахыг хүсч байна. Тийм ээ, би үүнийг бичихдээ өөрийн сэтгэл хөдлөлд автсан байна л даа, гэхдээ юу гээч, би энэ бүх хугацаанд чиний тухайд, энэ харилцааныхаа тухай ер эргэлзэж байсангүй, ер сөрөг зүйл бодож байсангүй, гэхдээ нууцхан санаа зовнил байсныг үгүйсгэхгүй, гэхдээ энэ бол сөрөг гэхээс илүүтэй харилцаагаа авч үлдэхийн төлөөх зовнил байсан юм. Чамаас өөр надад ийм их аз жаргал өгч, ийм их сэтгэл гаргаж, хамгийн удаан үргэлжлэх ийм гоё мэдрэмжүүдийг өгч байсан эмэгтэй байсангүй ээ. Тийм болохоор би чамайг өөрийн цорын ганц байлгахыг чин сэтгэлээсээ хүсдэг, бас чамайг алдахаас, чамайг гомдоохоос үнэхээр их айдаг. Чи бид хоёрын харилцаанд жижиг үл ойлголцол байсан, гэхдээ үүнийг байдаг нэг хэвийн үзэгдэл л гэж би боддог. Хоёуланд нь ямар ч үл ойлголцол, ямар ч саад бэрхшээл тулгарсан, би чиний өмнө тайван, хүлээцтэй байж, чиний үгийг сонсож, болохгүй зүйлийг болгохын төлөө, т...

100 хоног

Image
Bodood bsan chin hereggui l 10 honog gdg bj, 7 gsn bol boloh bj gj bodloo, herew tegsen bol bi chamruu margaash oroi msg bichihgui yu. Chinii yug ch ym, chamas ymar negen zuil huleegeed bga ch ym shg, eswel tiim bish bla ghed zugeer l mash ih sanaj bna. 10 honog 100 honog shg urt sanagdaj bna. Chamaig minii derged bna gdgiig medreh burt taiwan, az jargaltai, uudrug, erch huchtei, hairlagdsan boldog. Ene medremjiig aldmaargui bna, aldah wii gehees aidag. Minii amidrald utga uchir, gerel gegee nemeh itgel naidwariig bi zuwhun chamaas l olj hardag, oor henees ch bish. Tiim bolohoor bi chamaig chin setgeleesee hairlahiig husdeg ym. 2019.01.21 00:29