Claude Kelly - Forever (Орчуулга)



Дээрх дууг хаанаас, хэрхэн олсон бэ гэхээр урт хугацааны турш холоос харилцаж ирсэн хосууд анх удаа уулзаж байгаа тухай бичлэгүүд YouTube дээр байсныг би бээр тээр нэг өдөр бас л анх удаа олж үзсэн байдаг юм. Сонирхолтой нь тэдгээр бичлэг бүрийн хойно энэ дуу явж байсан нь миний анхаарлыг татсан ба сонсоод үзэхэд хөөрхөн, гэгээлэг аялгуутай байв. Ингээд үгийг нь доор орчуулах гэж оролдов.

Чамайг явах өдрийг хүртэл би гэдэг хүн ганцаардал гэж юу болохыг, энэ нь ямар гунигтай мэдрэмж төрүүлдэг болохыг мэдсэнгүй ээ.

Толины өмнө зогсоод, бидний гайхалтай хайр дурлалын талаар эргэцүүлэн бодоход, чи бид хоёр үргэлж хамт байх учиртай байсан мэт мэдрэгдэнэ.

Нэгэнт чи явснаас хойш, цаг хугацаа хэн хэнийг маань хүлээхгүйгээс хойш, чи надад хэлэх гэснээ хэлж, би ч гэсэн чамд, "чи бол миний цорын ганц, надтай хамгийн ойрхон учирсан сахиусан тэнгэр бол зөвхөн чи, гэхдээ зүгээр ээ, би чамайг хэзээ ч мартахгүй" гэхсэн.

Хэдий чи миний дэргэд байхгүй ч нүдээ аниад л чамайг би мэдэрнэ, чиний тухай дурсамж бүхнийг би төгсгөхгүй хэвээр нь хадгална, forever л гэсэн бол forever, чи миний зүрхэнд forever байх болно.


Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна