Сайхан ч юм дөө


Юмны бага нь амттай гэхээр жаахан өлмөн зэлмүүн хүний үг шиг сонсогдоод байдын, гэхдээ цаад утгыг нь ойлгож байгаа байх, аз жаргал эсвэл хайр гэх мэт зүйлс минут секунд бүрт үргэлжлээд байхгүй, хааяа тасалдана, эргээд үргэлжилнэ буюу жаргал зовлон ээлжилдэг гэх маркаар явдаг учраас хааяа хааяахан ирэх том ч бай жижиг ч бай эерэг талын зүйл, жишээ нь аз жаргалыг тухай бүрт нь олж мэдэрдэг байх нь чухал юм шиг байгаан. Сая л гэхэд би их гоё юм сонслоо. Би хэн нэгний сэтгэлд үлдээд, тэгээд санагдаад байна гэнээ. Хэн хүнээс ийм үг сонсоод байх нь ховор шүү дээ, надад л лав ховор. Намайг миний ээж л хамгийн их санадаг байх, өөр хүн байдаг байж болох ч хэн байх нь миний сонирхлыг нээх татахгүй байна. Гэхдээ л ээжээс өөр хүнд санагдаад байна гэдэг, би түүнд таалагдсан, эерэг сэтгэгдэл төрүүлсний илрэл болов уу, хамгийн гол нь сонсохыг хүссэн хүнээсээ энэ үгийг сонсож байгаа учраас намайг яг одоо ямар их аз жаргалтай байгааг уншигч та гадарлаж байгаа байлгүй дээ. Баярлаад уйлмаар ч юм шиг санагдсан. Чинийхээ итгэлийг алдахгүйхэн шиг л байх юм сан даа. Ямартай ч санасанд баярлалаа, өөр нэг айлын эмэгтэй хүүхэд намайг санаж байгааг мэдрэх сайхан ч юм дөө.

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна