Миний цорын ганц


Чи бол миний Үзэсгэлэн гоо,
Чи бол миний Аз жаргал,
Чи бол миний Цорын ганц.


Би чамайг энэ хэвээр байлгахыг хүсч байна. Тийм ээ, би үүнийг бичихдээ өөрийн сэтгэл хөдлөлд автсан байна л даа, гэхдээ юу гээч, би энэ бүх хугацаанд чиний тухайд, энэ харилцааныхаа тухай ер эргэлзэж байсангүй, ер сөрөг зүйл бодож байсангүй, гэхдээ нууцхан санаа зовнил байсныг үгүйсгэхгүй, гэхдээ энэ бол сөрөг гэхээс илүүтэй харилцаагаа авч үлдэхийн төлөөх зовнил байсан юм.

Чамаас өөр надад ийм их аз жаргал өгч, ийм их сэтгэл гаргаж, хамгийн удаан үргэлжлэх ийм гоё мэдрэмжүүдийг өгч байсан эмэгтэй байсангүй ээ. Тийм болохоор би чамайг өөрийн цорын ганц байлгахыг чин сэтгэлээсээ хүсдэг, бас чамайг алдахаас, чамайг гомдоохоос үнэхээр их айдаг. Чи бид хоёрын харилцаанд жижиг үл ойлголцол байсан, гэхдээ үүнийг байдаг нэг хэвийн үзэгдэл л гэж би боддог. Хоёуланд нь ямар ч үл ойлголцол, ямар ч саад бэрхшээл тулгарсан, би чиний өмнө тайван, хүлээцтэй байж, чиний үгийг сонсож, болохгүй зүйлийг болгохын төлөө, түүнийг засахын төлөө эцсээ хүртэл бүхий л хүчин чармайлтыг гаргах болно. Тийм ээ тийм, дахин хэлэхэд, би сэтгэл хөдлөлдөө маш их автсан байна, гэхдээ л энэ бол хөнгөмсөг хандлагаар бичсэн зүгээр нэг сараачилт биш гэдгийг чи ойлгоорой. Яг одоо чамайг бодохоор л өөрийн эрхгүй нулимс цийлэгнэх гээд, баярласан, догдолсон мэдрэмж төрөөд байх юм. Хожим хойно чамайг энэхүү бичвэрийг унших үед би чиний дэргэд үнэнч хэвээр байсаар байхыг дотроо маш их хүсч байна.

Чи бол миний Үзэсгэлэн гоо,
Чи бол миний Аз жаргал,
Чи бол миний Цорын ганц.

Долгионоос О-д

Popular posts from this blog

Lionel Richie - Hello (Орчуулга)

Ухаарч амьдрах хорвоо дууны үг (Дундаршгүй хайр)

Нусаа хацартаа наах гэж байна