Миний дуртай орос үндэстэн
Бүхэл бүтэн үндэстэн, ард түмний тухай товч бичих гэсэн юм. Энэ бичвэр зөвхөн миний өөрийн бодол, сэтгэгдэл дээр л тулгуурлагдсан болно.
Ардчилалд живж байсан оросыг Путин хэмээх нөхөр эргээгээд авторитар дэглэм дор оруулсан нь олон хүний дургүйг хүргэсэн харагддаг. Тэрхүү үзэгдлийг сайн, муу олон талаас нь тайлбарлана гэвэл энд мааш олон ярвигтай асуудал хөндөгдөж таарна, миний лав толгой эргэж гүйцэх байх.
Ямартай ч өнөөгийн орос орон, оросын ард түмэн дэлхий дахинд, бүх хүмүүст биш юм гэхэд, олонхид нь ямар имижтэй байдаг билээ?
Хаха, яг одоо би энэ дууг сонсоод, толгой дохиж байна.
Артист нь клипэн дээрээ 90-ээд оны орос стилээр хувцаслажээ. Үүнийг үзээд "Ээ дээ, энэ оросууд уу?" гэсэн бодол шууд орж ирж байгаа юм чинь.
Водка, түүний дагавар болсон хиам, огурцы, хар талх, гахайн өөхөнд дуртай согтуу нөхдүүд, тэдний хэнэггүй, бүдүүлэг зан араншин, материалист хандлага, боломжит бүхнийг тус бүр өөрсдийн тааллаар байлгах гэсэн далд хүсэл эрмэлзэл болон америкчууд, барууны улсуудаас бид илүү хэмээх үндсэрхэг үзэл, тэдний энэхүү эмх замбараагүй, хаос нийгмийг хүчээр барих гэсэн Путины муу нэрт засаглал - энэ бүхэн миний төсөөллийн орос орон юм шүү дээ. За тэгээд үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүд, Москвагийн улаан талбай, түүний дэргэдэх өнгөлөг, сүр жавхлант сүм, хонхны дуун, клашников автомат буу, СУ нисэх онгоц, Т маркийн танк, цөмийн пуужингаар зэвсэглэсэн, хүйтэн, түрэмгий дүр төрхтэй армийн бэлгэ тэмдэг нь өөрөө орос орон билээ.
Ийм байлаа гээд би оросуудад дургүй гэсэн үг биш ээ, харин ч өвөрмөц, содон санагддаг гээч. Тэднийг би "зэвүүн" хэмээх үгээр тодорхойлмоор байна.