DEFCON: Everybody Dies тоглоомын тухай

АНУ-ын өөрийгөө хамгаалах бэлэн байдлын төлвийг илтгэх DEFCON системээр нэрлэгдсэн тус тоглоом анх 2006 онд Британийн тоглоом хөгжүүлэгч Интровершин Софтвэйр компаниас зах зээлд нийлүүлэгдсэн байна. Стратегийн бөгөөд олон тоглогчийн горимтой тус бүтээл их энгийн зураглалтай. Ажиллуулахад компьютерийн хүчин чадал бага (Windows 98 – 7, 128mb ram, 60 mb space) шаардах ч тоглогчоос багагүй ур чадвар шаардана. За ингээд олон үггүй гол зүйлрүүгээ ороё. Худалдаж авах Бидний мэдэх Steam Store дээр тус бүтээл 0,99 доллараар худалдаалагдаж байна. Зул сар гээд хямдарсан бололтой юм. Бас саунтректэй багц нь ч байсан. Тэр нь 1,29 доллар. Их боломжийн үнэтэй гэсэн үг. Тоглоомыг эхлүүлэх New Game эсвэл Tutorial? Мэдээж хамгийн түрүүнд зааврыг нь туршаад үзэх хэрэгтэй. Тоглоход ашиглах товчлуурууд болон тоглоомны анх харагдах интерфэйстэй зөвхөн эндээс л танилцана. Зарим хүмүүс их яаруу учраас анхны сэтгэгдлээр “зааз, тэнэг тоглоом байна” гэж хэлэгдэх магадлал өндөртэй. Тийм ...