Posts

Showing posts from January, 2020

БЛОГИЙН АНХНЫ БИЧЛЭГ

Image
(Энэхүү бичвэр нь theosorad.blogspot.com/2019/10/blog-post.html хаяг дээр 2019.10.21-нд нийтлэгдсэн байсан болно) Сайн уу, блогийн маань анхны бичлэг ийнхүү орж байна, Долгион нь бичиж байна өө. Блог хэрхэн хөтлөх тухай бяцхан зааврыг Огторгуйд удахгүй өгөх болно. Өнөөдөр уг нь бид хоёр цуг сууж байгаад блогоо нээгээд, анхны бичвэрээ оруулая гэж бодож байсан боловч техникийн асуудлаас үүдээд чадаагүй. Харин одоо үүнийг би гэрээсээ бичиж байна. Блогийн нэрийн тухайд Theo болон Sora гэсэн нэрсийн нийлбэр байгаа. Бид хоёрт байдаг чихмэл тоглоомны нэр юм л даа. Тэгээд яахав араас нь аргагүйн эрхэнд D залгасан. Учир нь theosora.blogspot.com гэсэн хаяг авах боломжгүй байв. За тэгээд ийм л байна дөө, өөр юу ч бичих билээ. Цаг одоо 00:13 болж байна, нойр ч хүрч байна. Өглөө 07:30 гэж уулзаад бид хоёр ажилруугаа цуг явна хэмээн тохирсон байгаа. Тиймээс одоо унтая даа. Дээр оруулсан зурагнууд Тео, Сора хоёрын ерөнхий төрхүүд болохоос яг өөрсдийнх нь зураг биш шүү. Блогийн эздийн з...

WEEKND - ТОД ГЭРЭЛ

Image
Wow, зүгээр л wow! Угаасаа үе үе шинэ клип, дуу, реклам, кино гэх мэт энтертайнмэнт зүйл үзээд ийнхүү баярлаж хөөрдөг юм. The Weeknd-ийн нэгэн шинэ уран бүтээл миний зүрх сэтгэлийг уяаг яг одоо татаад байна. Blinding Lights дуу нь нэг тийм 80, 90-ээд оны хөгжмийг санагдуулам, тэгэхээс тэг гэсэн шиг клипнийх нь өнгө мөнгө нь ч яг тийм юм. Мань хүн өөрөө ч бас дээр үеийн хэв маягаар үсээ засуулж, хувцаслажээ. Моод эргэнээ гэж. Хажуугаар нь Мерседесийн реклам явчих юмаа, клипийг нь тэрхүү машин чимсэн ч гэж жигтэйхэн. Дууны утга нь мань хүн хайртай хүнээсээ салаад, хагацаад хожим нь дампуурч яваа тухай бололтой. Чи л намайг аврахгүй юм бол би энэ хэвээр явсаар хэзээ нэгэн өдөр амьдралаа дуусгах бололтой гэсэн утгатай юм уу даа. Мерседес гэснээс Weeknd-ийн оролцсон цэвэр бүр реклам байна шүү. Реклам нь гоё ч юм, хүчтэй ч юм, яасан ч гоё машин юм. Аваргууд аль хэдийн цэвэр цахилгаан машин үйлдвэрлээд эхэлсэн байна шүү. Weeknd гэснээс миний нэг тийм нууцхан бодол, мөрөөдөл ба...

2020 цомгоос саак

Image
Ice Top-ийн Саак хэмээх дууг сонсдог байх үеэр дундуур нь "2020 цомгоос..." гээд л реклам явдаг байж билээ. Тухайн үед би хэдэн настай байсан юм, мэдэхгүй, 5, 6-р ангид л сурч байсан болов уу? Ямартай ч 2020 он гэхээр нэг л хол, жинхэнэ утгаараа алс холын ирээдүй шиг санагддаг байж билээ. Гэтэл тэрхүү он маань ингээд ирчих гэж, сонин юмаа, аймар ч юм шиг, өөрийгөө хөгширч байна гэж бодохоор, хэхэ. Миний блогруу шагайдаг хүн байвал, би нь дажгүй байгаа шүү гэдгээ дуулгая даа. Хайртай хүнтэйгээ учирсан болохоор чөлөөт цагаа 2019 оны өмнөхөөс илүү үр бүтээлтэй өнгөрүүлээд ч байгаа юм шиг, хөөрхөн завгүй байдаг болсөөн. Үүнээс илүү жаргал гэж юу байх билээ дээ, тэгээд удахгүй гэр бүлийн амьдрал зохиогоод гэдэг шиг амьдралын нэг тийм өөр үе шатруу орох биз ээ. Яг одоо би ажлынхаа өрөөнд сууж байна. Ажил, карьерийн хувьд нээх онц, гойд зүйлгүй ээ, урдахаа хийсэн шигээ л явж байна. Хувийн амьдралын хэв маягаа санхүү, эдийн засгийн талаас нь зүйрлэвэл "хоёр идэхгүй,...