Coca~Cola, Wonderbra

Монгол хэмээн нэрлэгдэх цөөн төрлийн үндсэн хоолны нэг нь яах аргагүй цуйван. Манай эрчүүд ер нь цуйванд дуртай, ямар сайндаа л тийм нэртэй дуу хийж байхав. Надад ээжийн хийсэн цуйван гоё, тэгээд зарим цөөн тооны цайны газруудын цуйван гоё. Тогтмол ордог цайны газар, ресторан байдаггүй тул тэр бүр бас цуйван идэх гээд байдаггүй, яагаад гэвэл хоол нь надад таалагдахгүй байж болно, тийм бол би мөнгөөрөө "шатах" эрсдэлтэй шүү дээ, эрсдэлээ бодоод ер нь ширхэгийн хоол захиалах гэдэг. Саяхан өлсөхийн эрхэнд за яахав хэмээн азаа туршиж үзэв. Урмыг минь жаахан хугалсан ба идэхийн аргагүй муухай байгаагүй ч цаанаа л нэг зутруухан амттай цуйван байлаа. Уг нь тостой хоолыг халуун цайгаар даруулах нь зөв гэж боддог. Гэтэл өөрийгөө ажаад байх нь ээ, хоол идлээ, цайгаа уулаа, цайны дараа кола уухыг хүсэх юм, мэдэхгүй, ам цангасан юм уу, эсвэл хоолоо шингээхийг хүссэндээ ч тэр юм уу, бүү мэд. Энэ бүхний эцэст би дотроо нэгэн дүр зургийг төсөөлсөн чинь аймшигтай санагдсан. Зүгээр бодоо...