Жексон амьд шүү!

Хүн нас ахих тусам ухаан суудаг, мөн амьдрал ахуй нь сайжирдаг бичигдээгүй дүрэм бий. Гэхдээ би амьдралд бардам загнахаас айдаг. Ирээдүйд надад юу ч тохиох юм билээ, ёстой нөгөө "эрийг бүү бас, далайг бүү янд" гэдэгтэй адил зарчмыг баримталдаг гэх үү дээ. Гэхдээ эрсдэлээс айдаг, зугтдаг гэсэн үг бас биш. Миний амьдралд юу л байна, алдаа, бүтэлгүйтэл байна. Одоо харин алдаа гаргахаа багасгая, тогтвортой байр сууринд хүрэх талаар бодох боллоо. Саяхан болсон цагаан сарын баяраар өөрийнхөө насыг ямар их явсныг гайхаад, бүр хэсэг балмагдлаа, бурхан минь. Холын гэмээр хамаатан дээрээ очсон юм. Гэрт, гадаа тойрч гүйлдээд л, нусаа гоожуулчихсан тоглодог байсан жоожкон хүүхдүүд яасан ч том болцгоосон юм. Зарим нь их сургуулиа төгсчихсөн, зарим нь их сургуульд орчихсон гэсэндээ танихын аргагүй өөрчлөгдсөн байв. Эмэгтэй нь нүүр амаа жигтэйхэн будчихсан, эрэгтэй нь аая, хар пальто энэ тэр өмсчихсөн байх жишээний. Хүн ер нь гадна ертөнцөд юу болоод байгааг л анзаарахаас өөрийгөө т...