Энэ сард би юу хийж бүтээв? (2018.01)

Ажаад байх нь ээ, хүмүүс “миний тэдэн насандаа сурсан тэдэн зүйлс” гэж их бичдэг болсон байна. Би гэхдээ тэднийг дууриаж, бичихгүй ээ. Зүгээр л шинэ он гарчихлаа, одоохон эхний нэг сар нь дуусах гэж байна (бурхан минь, үнэхээр яасан хурдан юм бэ?) Ийм учраас энэ 28 өдөр Долгион юу сурсан, юу хийснээ өөрөө өөртөө дүгнэх зорилгоор, бас блогтоо бичвэр нэмэх зорилгоор энэ тухай бичихээр шийдлээ (уг нь шийдэж ядаад байх сүртэй асуудал биш л дээ). Эерэг сайхан талаасаа том үсрэлт, сүртэй үйл явдал болоогүй ээ. Яахав, ажлын цаг, чөлөөт цаг гэхгүйгээр тэр бүрт аль болох өөрт хэрэгтэй зүйлсийг хийх, нэг ёсондоо завгүй байхыг урьтал болголоо. Тэр ч утгаараа миний хувьд өмнөх саруудаас арай илүү бүтээмж өндөртэй байсан болов уу гэж бодож байна. Бас хүн зориглоод юм хийвэл үр дүн нь заавал ирдэг юм байна аа гэсэн үгийн биелэлийн “жижигрүүлсэн” хувилбартай таарсан. Таарсан учраас мэдээж өөртөө тухайн үед сэтгэл хангалуун байх мэдрэмжийг мэдэрсэн гэх үү дээ. Гэхдээ миний хүрэх зорил...