Posts

Showing posts from October, 2016

Lionel Richie - Hello (Орчуулга)

Image
Олон жилийн өмнөх дуунуудыг сонсох үед заримдаа цаг хугацаагаар аялах шиг болдог. Хамгийн сүүлд санамсаргүй байдлаар "илрүүлсэн" бөгөөд надад сэтгэгдэл төрүүлсэн хайрын дуу бол Lionel Richie хэмээх дуучны Hello юм. Энэ хүний царай төрхийг би өмнө нь We are the World дууны клип дээрээс харж байсан санагдаж байна. Ямартай ч энэхүү гайхалтай хайрын, зөөлөн хэмнэлт дууны үгийг доорх хэлбэрээр, хялбарчилсан байдлаар буулгав. Миний бодолд зөвхөн чи бид хоёр л байдаг Зүүдэндээ би чамайгаа зөндөө үнсдэг Зарим үед манай гэрийн хажуугаар чи минь өнгөрөх шиг Сайн уу? Хайж байгаа хүн тань би мөн үү? Чиний харц, чиний инээмсэглэл надад итгэл найдварыг өгдөг Чи минь миний дэргэд үүрд байгаасай Хэрэв над дээр ирэх болбол би чамайгаа хүлээн авахад бэлэн байна Хэлэх зүйл байвал надад түүнийг нуулгүй дэлгээч Хариуд нь би чамд хайртай болохоо хэлмээр байна Чиний сайхан царайг цаг үргэлж хараад л баймаар Халамж шингэсэн хайрын үгс...

This is Us киноны тухай

Image
Хөөрхөн кино байна. АНУ-ын телевизийн олон ангит кинонууд ер нь их үзүүштэй, сонирхолтой, сэтгэл татам санагддаг. Магадгүй энэ кино Өмнөд Солонгос улсын телевизийн олон ангит кинотой үйл явдлын хувьд төстэй, ойролцоо, нээг их толгой эргүүлээд байхааргүй зохиолтой байж магадгүй юм. Дэлхий дээр нэг өдөр нэгэн зэрэг 18 сая орчим хүн төрсөн өдрөө тэмдэглэдэг гэнэ. Тэгвэл тус кинонд нэг өдөр төрсөн 3 хүүхэд тус бүрийн амьдрал хэрхэн өрнөж, холбогдох тухай өгүүлнэ. Товчхондоо, нэг гэр бүлийн 3 хүүхдийн тухай. Бага насных нь амьдрал, мөн өдгөө насанд хүрчихээд амьдралд хэрхэн хөлөө олох гээд эсвэл амьдралынхаа утга учрыг хэрхэн олохоо эрж яваа нэг гэр бүлийн 3 хүүхэд. Кэйт болон Кэвин бол ихэр эгч, дүү 2. Рэндал бол өнөөх 2-ыг төрсөн өдөр гудамжнаас олдож, эмнэлэгт хүргэгдсэн, улмаар цагаан гэр бүлд өргөгдсөн өргөмөл хар арьст хүү. Кэйт жингийн илүүдэлтэй, ажилгүй, магадгүй дүү Кэвингээр тэжээгддэг, амьдралдаа сэтгэл хангалуун бус, зорилгогүй эмэгтэй, гэхдээ сайн эгч. Кэвин ...

Харц тулгарах үеийн мэдрэмж

Image
Иймэрхүү мэдрэмж надад хааяа хааяадаа төрөх юм. Заримдаа таатай, таагүй янз бүр, ер нь цаад хүн ямархуу байх нь таатай, таагүйд нөлөөлдөг. Харин цаад хүн намайг хараад өөрт нь таатай, таагүй санагддаг эсэх дээр би одоо энд нээг их санаагаа зовоомооргүй байна. Хамгийн сүүлд тохиолдсон явдал. Өнөөдөр би ажлаасаа эрт тараад гэртээ орохын өмнө ойр байрлах Номин оров. Тэр дэлгүүрт байдаг тэрэг их сонин. Түүнийг би түрээд гэхүү чирээд явж байв. Гэтэл хүнс болон барааны тасгийг заагласан хэсэг орон зайд нэгэн охин бараа сурталчилж байна уу гэлтэй зогсож байна. Хол байсан болохоор сайн анзаарч харж чадаагүй. Ямартай ч доогуураа сүрхий хар трико, юбка өмссөн байсан. Хэсэг зуур хөгшин стильтэй охин бэ хэмээх зурвас бодолд буух нь тэр, гэхдээ энэ тийм ч ач холбогдолгүй. Би хэдий нүдний шил зүүдэг ч гэлээ тэр шил маань надад таархаа болиод овоо хэдэн сар болоод байгаа, өөрөөр хэлбэл хараа маань улам муудсан гэсэн үг. Тийм учраас хүний царайг барагтаа л олж харахгүй. Ялангуяа ...