Posts

Showing posts from August, 2016

Хоол хийх мэдрэмж

Image
Би хоол хийх дуртай ч хүн, дургүй ч хүн. Яг тухайн үед гэдэс цатгалан байвал хоол хийхийг хүсэхгүй, мөн яг тухайн үед өлсөж байвал хоол хийх дуртай хүн эсвэл хэн нэгэнд зориулж хоол хийх үедээ "дуртай" хүн болдог. Хоол хийхэд учир бий. Миний бодлоор жаахан өлсгөлөн байх үедээ хоолыг хийвэл амт, чанарыг нь илүү тохируулж чаддаг юм шиг. Эсрэгээрээ чихэр хүлхэж байх үедээ хийвэл магадгүй хамгийн багадаа давсыг нь ихэсгэх, багасгах тохиолдол гарна. Тийм ч учраас би гэртээ өдөр бүр хоол хийж чаддаггүй байх. Энэ нь залхууралтай холбоотой, мөн дээр дурдсан хүчин зүйлүүдээс ч хамааралтай. Миний хамгийн сайн хийдэг хоол бол будаатай хуурга, гурилтай, гоймонтой, будаатай шөл, хамгийн сүүлд нь цуйван л байна даа. Яагаад ч юм хүн зөвхөн өөрийн гараар хийсэн хоолонд дуртай байдаг юм шиг. Мэдээж, бага байхад айлын хоол л илүү амттай санагддаг байсан мэдрэмж одоог хүртэл байдаг. Ер нь давс, тос багатай хоол хийхийг илүүд үздэг шүү. Эрүүл хооллолт энэ тэр гэж би ярих ду...

Нусаа хацартаа наах гэж байна

Image
Ойрд ажлын ачаалал нэлээн байна шүү. Ер нь л үйлчлүүлэгч, харилцагч нар маань биднийг ийнхүү ажиллаж байгааг бодитоор харж, ойлгох юм бол урам нь хугармаар. Өөр дээрээ жишээ аваад ярьвал, асуудалтай нөхөн төлбөрийн материалууд бүр овоороод, заваарч байна. Нэг тийм юм дутуу гээд л ширээний шургуулганд орхигдоод байгаад л байна, заримдаа хараад л сэтгэлээр унамаар, яаж багасгах вэ гэдэг зүйл сүүлийн үед асуудал болов. Гэхдээ би зовлон тоочмооргүй байна, зүгээр л хараал идсэн амаа хамхиад, хийх ёстой зүйлийнхээ аргыг олоод, гүйцэлдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хөгжилтэй ч гэмээр явдал тохиов. Захиралд хийж буй ажлынхаа нөхцөл байдлыг танилцуулав. Мэдээж нөхцөл байдал тийм ч сайн байгаагүй. Уг нь ажилдаа ороод 4 сар болчихсон байхад захирал намайг шив шинэхэн ажилтан мэт үзэж, хариуцсан менежерт маань надад анхаарал хандуулж байх талаар үг унагасан нь өөрт минь ичмээр ч юм шиг нэг тийм сонин мэдрэмжийг төрүүлсэн. Юу ч мэдэхгүй амьтан аймар лаг ажил хийх гээд ядаад ч байгаа юм шиг, ...

You want me, You love me, You hate me... I DON'T CARE

Image
Чи намайг хүснэ үү, хайрлана уу, үзэн ядна уу хамаа алга, би зөвхөн өөрийнхөөрөө л байна гээд МС Болдоогийн хэлдэг шиг юм болоод байна. Казаки гээд японорхуу нэртэй Украйн залуучуудын бүжгийн хамтлаг байнаа. Загвар өмсөгч гэх Энхболд энэхүү дуун дээр ковер хийх хүртэл тус хамтлагийн нэрийг сонсож, өмсдөг гутлыг нь харж байснаас, яг ямархуу дуу дуулдаг талаар ер сонирхож байсангүй. Гэтэл тасархай хамтлаг байжээ. Учир нь тус хамтлагийн бүтээлүүдийг сонирхож эхэлсэн эхний өдрүүдэд "тарсан" тухай мэдээлэл Казакигийн Фэйсбүүк хуудсанд тавигдсан байсан юм. Яг юу нь миний сонирхолыг татсан бэ гэхээр дүрдээ орсон зэвүүн царай, туранхай булчинлаг бие, бүжиглэх ур чадвар, дуулдаг дууных нь жанр, клипний хийц байсан юм. Үнээн үнэн, би өөрөөсөө асуусан, чамд гей талын зүйл илрээд байна уу гэж, гэтэл үгүй л гэж байна. Зүгээр л би тэдэн шиг болохыг дотроо хүссэнийх байж магадгүй юм. Хүмүүс секси энэ тэр гэж ярьдаг даа, тэгвэл тэр секси гэдэг үг чинь эр хүн дээр буухдаа Казаки шиг бай...