Posts

Showing posts from June, 2019

Үе солигдож байна

Image
Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр нэг эмээ маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ээж маань уйлагнаад л залгасан. Үйл явдлын өмнөхөн ах хүү зугаалсан шигээ, тэрүүхэн тэндээ аз жаргал цацруулаад явж байв. Ингээд бодохоор хорвоо ертөнцөд нэг нь уйлж байхад нөгөө нь инээж байдаг гэсэн үг санаанд бууж байна. Ажил явдал тогтсон ёс заншлын дагуу, богино хугацаанд болоод өнгөрсөн. Миний хувьд анх удаа л ийм үйл ажиллагаанд оролцсон болохоор сонин, ер бусын мэдрэмж авснаас гадна танин мэдэхүйн талаасаа шинэлэг гэмээр үйл явдал байв. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл нь "Үе солигдож байна даа" юм. Ерөнхийд нь хэлбэл, аав, ээж маань энэ цаг үеэс өвөө, эмээгийн үе буюу ахмад, хөгшин хүмүүсийн ангилалд орчихож байгаа юм. Уг нь тэднийгээ дунд эргэм насанд нь хэвээр байлгаад баймаар байдаг 😓 Үүнийг дагаад би болон миний үеийн бусад нөхдүүд аав, ээжийн залуу байх үетэй зэрэгцээд ирж байгаа юм. Одоо би 27 настай гэвэл манай аав, ээж эмээгийн өдий насан дээр ирэх хүртэл ойролцоогоор 27 ж...

❤️ Яасан ч сайхан юм ❤️

Image
Заа байз, би бээр өнгөрсөн долоо хоногийн өмнөх долоо хоногийн тав дахь өдрөөс хойш амьдралдаа өмнө мэдэрч байгаагүй тийм нэг гоё, сайхан мэдрэмжүүдийг авсаар өнөөдрийг хүргэв. Яасан ч сайхан юм, яасан ч хөөрхөн юм бэ дээ чи минь. Бид хоёр нэг өдөр өнжөөд уулзах бүртээ аль болох өөр өөр зүйл хийхийг хүссэн. Тэдгээрээс дурдвал, уулзалт маань түүний байрны гадаа, цэцэрлэгт хүрээлэнд, зоогийн газарт, кино театрт, ууланд гээд л үргэлжилсэн, ёстой хөөрхөн. Өөр юу гэж бичихээ бодоод нэг л олдоггүй, ямар ирээдүйн талаар бичилтэй нь биш, мэдэхгүй юм. Ямартай ч чамтай хамт байгаад л, хамт байхдаа ямар нэгэн зүйл хийдэг ч юм уу эсвэл тус бүрийнхээ ажлыг хийдэг ч юм уу мэдэхгүй ээ, цуг байвал л зүгээр юм шиг санагдаад байхын.