Нэг л зүйл дутуу

Чамд заримдаа ямар нэгэн зүйлийг өнгөрсөн хойно нь дутуу, буруу хийчихсэн юм шиг санагдаад, хойноос нь гүйцэж очиж шалгах, харах, тэр дор нь ямар нэгэн үйлдлийг заавал хиймээр санагдах тохиолдол гардаг уу? Надад лав иймэрхүү төрлийн сонин сонин зүйл тохиолддог. Энэ нь аливаа юманд санаа зовохын нэг илрэл байх л даа. Цөөнгүй хүмүүс гэрээсээ гарсны дараа хаалгаа бүрэн түгжсэн эсэх, залгуураа салгасан эсэхээ эргэж бодоод, нээрэн юу билээ гэсэндээ буцдаг. Би ч гэсэн нэг хэсэг тэгдэг байсан. Одоогоор надад тохиолдож буй нь: Номыг эхнээс нь, тогтсон цагт уншилгүй, энэхүү хэмнэлийг алдсан тохиолдолд цааш үргэлжлүүлэн унших сонирхолгүй болох, заавал эхнээс нь дахин унших гэж зүтгэх Бүртгэлтэй веб сайт, сошиал сайтуудаас гарахдаа заавал logout хийх. Заримдаа logout хийлгүй browser програмыг шууд хаах нь тавгүй байдлыг бий болгодог. Нэн ялангуяа цахим орчинд хийсэн, бичсэн зүйлээ зарим үед эргэж шалгахад дутуу, буруу, алдаатай зүйл харагддаг ба тэдгээрийг засах, зассаны дараагаар бус...