Posts

Showing posts from March, 2016

Атуусны эгчдээ баярлалаа

Image
Би нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Зорчих картаа цэнэглээгүй байх зарим тохиолдолд өөрт байх бүхэл мөнгийг яаж задлуулах талаар хэсэгтээ л бодол болно. Учир нь ихэнх үйлчилгээний газрууд ямар нэгэн бараа тэндээс нь авахгүй л бол мөнгө задлах сонирхолгүй байдаг шүү дээ. Тэгээд яарч явах үедээ 1000 төгрөгөөр нийтийн тээврээр үйлчлүүлж л байлаа. Өнөөдөр бас яг ийм явдал тохиолдов. Ажлаасаа хоцорчих гээд, юун мөнгө задлуулах, карт цэнэглэх газар хайж явах. Аз болж 1000 төгрөг халаасанд байж тараад, түүнийгээ урьдын адил автобусанд орж ирээд л мөнгөний савруу хийчихэв, хариулт авах гэж хүлээсэнгүй. Зарим хүмүүс энэ тохиолдолд 500 төгрөг барьж орж ирэх хүнийг хүлээгээд үүдэнд нь зогсчихдог. Харин би тэгэх дургүй. Хаха, баян мөнгөтэйдөө биш, гэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлэх үнэ нь 500 төгрөг, хариулт өгөх боломжгүй гэдгийг нь мэдсээр байж албатай юм шиг орж ирчихээд хаалга үүд таглаж зогсоод, бусдаас мөнгө нэхээд байх нь тухайн хүний цэвэр хариуцлагагүйн шинж, илрэл гэж үздэг юм....

Ажил, амьдрал, гэр бүл

Image
Цаадах чинь сүүлийн үед амьдралын талаар ихэд эргэцүүлж боддог болсон. Ер нь ихэвчлэн тэгээд өөрийнхөө одоогийн нөхцөл байдлын тухай, ирээдүйн тухай. Магадгүй хүмүүс намайг хулчгар аймхай гэх байх. Учир нь би хааяа мөнхөд хүүхдээрээ байх юмсан, хүүхэд насандаа эргэж очих юмсан гэж хүсдэг. Гэвч энэ нь мэдээж боломжгүй зүйл шүү дээ. Тиймээс насанд хүрсэн би "ирээдүйн", "нийгмийн өмнө өндөр хариуцлага хүлээсэн" амьдралаас зугтах аргагүй, тэмцэх хэрэгтэй болно. 1-2 сарын хугацаанд хамгаас хайртай хүнтэйгээ, эсвэл хүмүүстэйгээ цуг олон орноор, эрх чөлөөтэй, санаа зовох зүйлгүйгээр, дураараа аялаж байна гээд дотроо төсөөлдөө. Хүн бүр өөр өөрийн гэсэн амьдралын арга барилтай. Жишээ нь өнөөдрийн би ихэд бодно, ямар нэгэн алдартай, амжилтанд хүрсэн хүмүүсийн яриа лекцийг сонсоно, дуу хөгжим сонсоно, бас аав, ээж, дүү гэсэн хүмүүс хоорондын, одоогийн гэр бүлийнхээ харилцааг ямар нэгэн үл ойлголцолгүй, эрүүл байлгахыг илүүд үздэг. Ийм байхад өөр илүү зүйлд надад сан...