Posts

Showing posts from April, 2025

Бичих гоё

Image
          Бичих гоё шүү. Би ер нь багаасаа л зохион бичлэг бичих дуртай, аливааг шууд сонсохоос илүүтэй эхлээд бичээд дараа нь унших, эсвэл ярих юмаа лекц, семинар дээр заавал урьдчилж бичиж байж дараа нь тэрнээсээ ярих гэдэг сонирхолтой байсан. Энэ нь дагаад аливааг сурах, мэдэх процессийг удаашруулдаг байх. За тэгээд олон ч блог нээж, хааж байсан даа, сүүлд үлдсэн нь л энэ.           Энд бичээгүй 4 жил орчим болжээ. Цаг хугацаа хурдан гэдгийг нээрэн өнгөрсөн хойно л тэнэг хүн шиг ухаарах юм. Миний амьдралд шинэ боломж, шинэ ажил, шинэ хобби, шинэ хүн гээд өчнөөн зүйл энэ хугацаанд бий болсон. Энэ бүхэндээ өдөр бүр талархахыг хичээдэг.           Блогтоо бичээгүй удсан болохоор цаашдаа дахин ойр ойрхон бичнэ гэхгүй ээ. Миний хувьд блогтоо ихэвчлэн хувийн зүйлээ бичдэг болохоор сүүлийн үед ер нь хувийн юмаа яах гэж ч ил бичиж тавиад байгаа юм, хүмүүст уншуулах гээд байгаа юмуу, өөр хүн унших болохоо...