Энгийн амьдралтай хүний тухай ном

Энэхүү бичвэрийг хамгийн анх Medium дахь ДУЛААХАН ХЭСЭГ блогт бичиж оруулсан болно. Ер нь аливаа зүйлийн доз хэмжээ хэтрэх үед тухайн зүйл утга учраа алдаж эхэлдэг, ерөөсөө түүний үндсэн зорилго, хэрэглээ нь үгүйсгэгддэг. Жишээ нь хосын харилцаан дахь бие биеэ гэсэн сэтгэл хэтэрсэн тохиолдолд хардалт үүсдэг, багассан тохиолдолд хөрдөг. Эд зүйлсийн тухайд ч ялгаагүй, тэдгээрт хэт их ач холбогдол өгөх нь хүнийг материалист, нарциссист болгох аюултай, эсхүл хэт минималист болгох нягууртай. Минималист амьдралын хэв маягийн талаар дийлэнх хүмүүс цөөн хэдэн жилийн өмнөөс л сонсож, судалсан болов уу. Саяхан даа, Мария Кондо, түүний бичсэн ном Монголд орчуулагдаж гараад л, bestseller болоод л, сонин сэтгүүл, вэбсайтуудаар л дүүрэн минимализм бичигдсэн. Уг нь түүхэн талаасаа аль 1950, 60-аад оны үеийн л мода юм билээ л дээ. Энэхүү урсгал чиглэлийг гаргаж ирсэн хүмүүс нь мэдээж өнөөх л “урлагийнхан” байж таарна. Бодоод байх нь ээ, би өөрөө минимал талын хүн юм шиг байгаа юм. Японы Фүми...