Хөврөх Үүлс (Drifting Clouds)

Ийм нэртэй киног хоёр 7 хоногийн өмнө Dreamers Day кино өдөрлөгөөр үзсэн юм байна. 1996 онд хийгдсэн уран бүтээл аж. Үйл явдал мөн л 90-ээд онд үргэлжилнэ. Киноны чанар хэдий HD форматтай байсан ч гэлээ Финландын нийслэл болон айл гэрийн орчин 1984 киноноос ялгагдахааргүй ч юм шиг, нэг тийм гундуу, өнгө муутай харагдаад байсан. Магадгүй би Ла ла лэндтэй төстэй өөр нэгэн бүтээл болох тэртээ 60-ээд оны кино The umbrellas of Cherbourg-тэй харьцуулаад байж магадгүй, тэр кино ямартай ч мааш өнгөлөг гоё байдаг юм. Кинонд нэгэн гэр бүлийн амьдралыг дүрсэлсэн байсан. Тодруулбал 30-40 орчим насны эхнэр, нөхөр хоёрын тухай. Тэд хүүхэдгүй аж, гэхдээ өмнө нь хүүхэдтэй байсан ба түүнийг ямар нэгэн шалтгаанаар алдсан бололтой. Хосууд ажилтай төрөлтэй, ёстой дундаж давхаргын л гэр бүл. Гэвч аль аль нь ажилгүй болсоноор элдэв бэрхшээл хойно хойноосоо гарч эхлэх ба хосууд тэвчээртэй зан гаргаж, тулгарсан бүхий л бэрхшээлийг даван гардаг. Үүнийг үзсэн хүн бүр л тийм эхнэр/нөхөртэй болохыг хүссэн би...