Энэ зуны сүүлчийн эморол

Яахав, жаахан худлаа гарчиг өгчихлөө, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг хүчээр барьж хязгаарлах нь утгагүй зүйл шүү дээ, бас зун дуусчихсан, намар ирсэн байхад энэ зуны сүүлчийн /сүүлийн/ эморол гэж ирээд л... Ер нь эмо гэсэн үгийг хэн, хэзээнээс эмзэг, мэдрэмтгий, орхигдсон энэ тэр гэж тодорхойлсон юм бол? Миний бодлоор VTV телевизээр гарч байсан хэсэг оюутнуудын тухай монгол киноноос гарч ирсэн тодорхойлолт юм болов уу? Эсвэл emotional гэдэг үгийн товчлол ч байж мэдэх юм, энэ талаар судалж үзвэл хариулт нь олдох л байх, гэхдээ л илэрхийлэл нь адилхан юм байна. Би яагаад эморсон бэ гэж үү? Хайр сэтгэл. Нэгэн эмэгтэй хүнд би татагдсан юм өө, түүнийгээ алдахгүйн тулд хайртай гэдгээ илэрхийлсэн. Гэвч оройтсон байж л дээ. Үнэндээ би түүнтэй насан туршдаа хамт амьдарч чадна гэсэн итгэлтэй байсан учраас хайртай гэдгээ илэрхийлсэн үү гэвэл бас үгүй. Магадгүй байж болно л доо, гэхдээ одоогийн нөхцөл байдалд 100% итгэлтэй байж чадахгүй. Надад түүний тухай мэддэг зүйлээс мэддэггүй нь хамаагүй их ...