Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн

Манайд ч сонгууль үгүй мөн амар явагддаг болж дээ. Хамгийн муухайгаар нь бодоё л доо, намаасаа юун түрүүнд нэр дэвшигч сонгогдох ёстой, хүмүүсийн яриад байгаа нь ортой юм бол за нэг хэдэн тэрбум төгрөг юун түрүүнд намдаа хандив болгож өгөх нь байна. Мэдээж бас олонд танигдсан, намдаа хүлээж зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй байх. За намаасаа сонгогдлоо, Сонгуулийн хороонд бүртгүүллээ, ингээд 18 хоногийх нь сурталчилгааны ажил эхэлнэ. Мөрийн хөтөлбөр нэртэй мөрөөдлийн жагсаалтаа гаргаад хэвлэнэ, үгүй тэрийгээ тэгээд нэг загвараар гаргахгүй, сонин, сэтгүүл, зурагт хуудас хэлбэрээр давхардуулж гаргаж уур хүргэх юм. Ядаж жаахан хэмнэлттэй байж болдоггүй юм байхдаа гэмээр, сонгуулийн тараах материалуудад нэр дэвшигчид маань овоо хэдэн цаас хаяж байх шиг байна. Өдөр тутмын сонин, веб сайт, телевизүүдэд сурталчилгаа тавина гэвэл үүнээс илүү төлбөр гарах нь ойлгомжтой. За яахав, мөнгө тийм асуудал биш юм байж. 21 аймаг, нийслэлээ тойрч, сонгогчидтой уулзана. Мөрөөдлийн жа...