Posts

Showing posts from February, 2017

Найзын тухай бичвэр

Image
Энэхүү бичвэрийг намайг 1 билүү 2-р курсэд байх үед ээж маань надад бичиж өгч байсан юм. Яг ямар шалтгааны улмаас бичүүлж байснаа бол санахгүй байна. Компьютерт байх файлуудаа үзэж байх явцад олов. Харцаараа санааг минь ойлгодог, хагас үгээр сэтгэлийг минь таньдаг, бие тустай ч сэтгэл нэгтэй хүнийг би найзаа гэж боддог. Хүн ер нь уйтгарлан гуних үедээ мөрийг нь дэрлэх гэж, ухаан дутсан үедээ тусламж авах гэж, хэнд ч хэлээгүй нууцаа хэлэх л гэж хань нөхрөө сонгодог болов уу? Миний бодлоор эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж болдгийг, эр хүн эвдрэхэд хан тэнгэр хагарч цуурч болдгийг түмэн үедээ сануулсан үйл явдал нь Тэмүүжин, Жамух хоёрын нөхөрлөл юм. Өнөөгийн нийгэмд “нөхөд” гэдэг ойлголт “ноход” болж, “Зуун найзтай явснаас зуун зуун төгрөгтэй явах нь дээр” ч юм шиг санагдах үе заримдаа гардаг нь нууц бишээ. Гэвч “Ганц цуцал гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй” жам ёсоор “Дэм дэмэндээ дээс эрчиндээ”, “Олны хүч оломгүй далай” г...