Posts

Showing posts from September, 2016

Хар санаа, хайр сэтгэл

Image
Дархан хот. Бид хэд хаанаас ч юм, Дарханаас ч юм шиг Улаанбаатарруу гарч байна. Гэхдээ постон дээр саатаад, ямар нэгэн зүйл шалгуулаад байгаа бололтой. Миний бие сэтгэл нэг л тогтворгүй, тайван бус, боломж гарвал бусадтай маргалдахар бэлэн байв. Энэ их зовиурын шалтгаан нь миний зүүн/баруун гарын эрхий болон долоовор хурууны хоорондох зайд, дээд талд нь үл мэдэгдэх тамга, шивээс сийлэгдсэн явдал байлаа. Арилгахыг хүсэхэд арилахгүй, шивээс юм уу гэхээр хэтэрхий нарийн, нягт хийцтэй, өөрөөр хэлбэл шивэх боломжгүй тийм хар, ягаан хосолсон зүйл. Миний ухаан орж гарах ба ухаан балартах үеэр миний нүдэнд далдын хар хүч, сүнс сүг харагдана. Тэрхүү хар зүйл хүнээс хүний биерүү дураараа дамжиж эргэлдэнэ. Миний энэхүү шаналалыг хэн ч мэдрэхгүй, анзаарахгүй. Гэтэл гэнэт л Дарханы  16 давхарруу ээж, хамаатны ах, эгч 2-тойгоо орох гээд явж байх нь тэр. Бид уг нь 4 давхарт гарах ёстой. Гэтэл би түрүүлээд 30, 40 хэмээн бичигдсэн харанхуй, гэрэлгүй давхарт явж байх нь тэр. Нэг зүйл буру...