Posts

Showing posts from April, 2016

Сэтгэлийн эм

Image
Сэтгэлийн эм гэх үү, сэтгэлд дэм өгдөг зүйл гэх үү, ийм олон зүйл бий л дээ. Гэхдээ энд би дуу хөгжмийн талаар онцолж бичие гэж бодлоо. Заримдаа яагаад ч юм дуртай дуугаа сайхан ч бай, муу ч бай дагаад дуулчихаар сэтгэл санаа сэргээд ирэх нь бий. Тэгэхээр дуу хөгжим бол дээр дурдсан эхний зүйл бараг л мөн юмдаа. Ядаж байхад хажууд нэг хүн гонгиноод байх юм, тэр хүнд сайхан байгаа ч надад яг одоо таагүй л санагдаж байна. За энэ яахав, анх би хэдэн настайдаа, ямар дууг сонссоноо бол санахгүй байна. Бодвол өлгийтэй байхад минь ээж надад Бүүвэй бүүвэй гээд дуу дуулж өгдөг байсан болов уу. Дараагаар нь тэгээд цэцэрлэгээс Маамуу нааш ир, Чамайг аавдаа хэлнэ дээ гээд л олон дуу дуулж сурсан байх. Ер нь би өөрийгөө хөгжимтэй ойр өссөн хүн гэж боддог. Одоо ч гэсэн байнга хөгжим, элдэв төрлийн хөгжим... Зургийг Rt22.ru гэх Оросын сайтаас авав Манай гэрт Sharp гэсэн магнитофон/хөгжим байдаг байлаа. Одоо ч хуучин гэрт байгаа л даа. Тэр нь кассет тоглуулагчтай, фм-ээс дуу бичигчтэй. Б...

Миний муу зан

Image
Хүн бүрт л сайн болон муу зан эсвэл тал гэх юмуу зүйл байдаг. Сүүлийн үед надад, өөрт минь ихэд мэдрэгдээд байгаа зүйл бол аливааг дутуу уншаад орхих явдал. Би ном унших сонирхолтой. Гоё хавтастай, сонирхолтой гарчигтай, бас агуулга нь сонирхолтой санагдвал нээг их юм шалгаж, шалгаалгүй худалдаад авчихдаг. Тэгээд авсан хойноо бүрэн уншилгүй орхичих нь бий. Ямар сайндаа энэ талаар ийнхүү бичээд сууж байх вэ дээ. Бодоод үзвэл, надад яг одоо байгаа нийт номны бараг 40-50 орчим хувь нь бүрэн гүйцэт уншигдаагүй байх шүү. Үүнд л жаахан харамсаж явна. Мэдэхгүй, номыг тэр дор нь уншиж амжихгүй байгаад байна уу, тэгээд 1, 2 хоног алгасчихаар сонирхол нь буураад байна уу. Тэгэхээр би эдгээр дутуу гэсэн номнуудаа, мэдээж бас өөрт хэрэгтэй гэсэн номнуудаа нэн түрүүнд уншиж дуусгах хэрэгтэй юм байна шүү гэдгээ дахин дахин өөртөө ойлгуулахыг хичээж байна.