Монгол зан, монголчлох арга
За залхуу, юмыг аргацаах, тэгээд зориулалтаар нь бус, бүдүүлэг, арга ядсан аргаар аливаа ажлыг хийхийг монголчлох арга гэнээ гээд тодорхойлчихъё. Сүүлийн нэг сар хэд хэдэн хүнээр том, жижиг ажил хийлгэж үзлээ. Үнэхээр лаларын юм. Нэг юмыг нь хийх гээд нөгөөг нь заавал сүйтгэнэ, нээрэн шүү, эсвэл хэмжээ дамжааг нь зөрүүлчихээд, халтайсан юм хийчихээд юу ч болоогүй юм шиг царайлах. Тэр тусмаа гадна, дотно заслын ажил хийдэг нөхдүүд байж хаана байнаа тэр мэдрэмж, ур дүй? Түй чёрт. Ур дүйтэй, аль гайгүйчүүд нь гадаад гарсан гэж бараг үнэн байхөө, ёстой хөгийн мэдрэмж олон удаа авлаа. За дээр нь хамгийн том дутагдал: Цаг барих. Фаак. Товлосон цагаасаа хоцорно, хүлээж2 яасан бэ гээд залгахаар одоо гарч байнаа гэнэ, тэгээд оройтож ирнэ, хүний амрах цагаас хумсалж лай болно, эсвэл маргааш2 гэж хойшлуулна, ёо. За тэгээд ажлын дэс дарааллаа ч зөв бодохгүй, хийснийхээ дараа тэгдэг байж, ингэх байж гэнэ, тэгээд материалын зардал гаргачихсан тул дахиж засаж хийх талаар ярихыг ч хүсдаггүй. Иймэрхүү ...