Posts

Showing posts from June, 2021

Сайн байна уу, амьдрал минь?

Image
Өмнө нь ийм гарчигтай пост оруулж байлуу, яалаа, сайн санахгүй байна. Гэхдээ нэг л танил сонсогдох шиг. Тэгэхээр хаанаас эхэлдэг юм билээ, блогтоо юм бичээгүй нэлээн удсан байна. Энэ жил битүү корона гэсээр байгаад өдийг хүрэх шиг. Одоо ч тэгээд бид хоёр гэдэг байсан бол гурав болоод удахгүй "бид дөрөв" болох гэж байна даа. Гурав дахь нь миний хайртай бяцхан Или. Тэрээр өнгөрсөн жилийн өдийд алдагдаад наадмын үеэр буюу сар орчмын дараагаар эргэж бидэнд олдсон байдаг. Энэ талаар блогтоо бичээгүй байж. Зүүн 4 замаас бүр Дарь эхийн эцэсрүү явчихсан, айлын гэрийн буйдан дээр додигор суучихсан байж байдаг шүү, золиг чинь. Аз болж сайн ч хүмүүс таараад зарын дагуу холбогдсон юм. Тэгээд он гараад миний бяцхан үр нь мэндлэх байх даа. Миний хайрт төрсөн өдрөөр маань надад анх энэ талаар мэдэгдсэн. Би ч баярласан гэж жигтэйхэн. За тэгээд цар тахлын нөлөөгөөр ч гэхүү айхтар ажил төрөл гэсэнгүй ээ. Хайрттайгаа эхлүүлсэн зүйлээ л хамтдаа даруухан шиг хийсээр зунтай золгож байна. Санаснаар...