Өвөл чи айлчлан ирэв үү?

Гэлтэй ойрын зарим өдрүүдэд өдөр, шөнийг нь ялгахааргүй их хүйтэн байгаад байх чинь. Өчигдөр харин шинэ цас ороод, тэр үеэр дажгүй хөөрхөн дулаавтар байлаа. Хайрттайгаа уул гарав. Уг нь ууланд гараад кофе уух төлөвлөгөөтэй байсан юм. Яахав тэгээд кофегоо мартаад гарахдаа дэлгүүрээс сүү авсан юм. Хярам чанаж уулаа. Хүйтэнд халуун юм уух чинь яасан ч сайхан юм, өчигдөр л мэдэрлээ. Бас анх удаагаа газан плетка ажиллуулж үзлээ. Ууланд гарахаас өмнө нэг санаа зовоож байсан зүйл л дээ, эхэндээ яаж асаахаа мэдэхгүй будилж байгаад овоо нэг учрыг нь оллоо. Өчигдөр шинэ цас нэлээн удаан орсон болохоор дулаан байх хугацаа нь их байсан, бас цас орох тусам ширхэг нь том, хөвсгөр болж байсан. Цасан хүн хийлцлээ. Бид хоёрын хийсэн цасан хүн их хөөрхөн болсон. Бүр орхиод явахаасаа хүртэл харамсаад байсан шүү.