Хүүхдийн баярын бэлэг

Албан ёсоор Эх үрсийн хэмээх баярын өдөр ойртож байсан учраас түүнээс өгсөн бэлгийг би өөрийн хүслээр үүнд хамаатуулсан юм. Тэрбээр хэд хоног урагшаа аялаад ирэхдээ ийм хөөрхөн бэлэгтэй, бас захидалтай ирсэн байна. Яасан ч хөөрхөн юм, яасан ч гоё юм, захидлыг нь нээн уншихдаа би бүр баярлаад гэх үү, хайр хүрээд гэх үү нулимс дуслуулсан байдын, яадаг юм, баярын нулимсыг өөрөөсөө харамлаад яах билээ. Намайг гэх сэтгэлтэй ийм хөөрхөн хүүхэд байгааг мэдэх нь үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрүүлэх юм даа. Баярлалаа :) Огторгуйдаа илгээсэн байсан нэг видеог хавсаргав: https://photos.app.goo.gl/WgzaKJg6SAHWWuzF8